Гуравдугаар сарын 05-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 24803 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлууд гурав нь гаднаас зөөвөрлөгдөж, тав нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Улаанбаатарт илэрсэн таван тохиолдыг дүүргээр нь ангилж хэлбэл Сонгинохайрхан дүүрэгт-1, Баянгол дүүрэгт-2 Сүхбаатар дүүрэгт- 1 /Шинэ голомт/, Хан-Уул дүүрэгт тус тус нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр таван тохиолдлын дөрөв нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн бол нэг массын дундаас буюу банкинд ажилладаг хүнээс илэрчээ.
Л.Баяр