Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Гуравдугаар сарын 05-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 24803 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 8 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 5 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
-Гурав нь гаднаас зөөвөрлөгдөж
-5 нь халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна.
-Нэг тохиолдол нь массын дундаас илэрсэн бөгөөд эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нэг шинэ голомт илэрсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3162 болсноос дотоодын халдварын тоо 2641 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 696 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 3
- Хүнд 4
- Хүндэвтэр 63
- Хөнгөн 595 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 39 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3162 үүнээс эдгэрсэн 2,481 буюу 78,5 хувь байна.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 2311 байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 99 боллоо.
- ХӨСҮТ-32
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Завхан аймагийн голомтод 2 тохиолдол байна.
- Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217тохиолдол байна.
- Дархан-Уул аймгийн голомт нийт 45тохиолдол байна.
- Орхон аймгийн голомт нийт 25тохиолдол байна.
- Дорноговь аймгийн нийт 32тохиолдол байна.
- Говьсүмбэр аймгийн голомт нийт 4тохиолдол байна.
- Архангай аймгийн голомтод нийт 3тохиолдол байна.