Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 13206 хүнд шинжилгээ хийснээс 77 хүний сорьцод коронавирус илэрсэн байна. Ингэснээр Монгол Улс дахь нийт “COVID-19”-ийн батлагдсан тохиолдол 3153 боллоо.
Шинээр нэмэгдсэн халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд халдварын нийт тохиолдол 2306 боллоо.
Шинээр бүртгэгдсэн нийт 77 халдварын голомтын хувьд 71 нь өмнө халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал буюу тусгаарлагдаж байсан иргэд байгаа бол таван хүний голомтын эх уурхайг тодорхойлох ажил явагдаж байна. Харин үлдсэн нэг тохиолдлыг шинэ голомт гэж үзээд, түүний ойрын болон дам хавьтлуудыг илрүүлж, тусгаарлалтад оруулаад байгаа аж.
Л.Баяр