Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын мэдээллээр барилга, уул уурхай зэрэг улирлын чанартай ажлын байрны эрэлт нэмэгдэж, ажилчин авах захиалга өсчээ.

Энэ сарын 1-ний байдлаар нийслэлд 173 ажлын байр шинээр бий болж, 9 дүүргийн нэгдсэн дүнгээр 1149 ажлын байрны захиалга ирж, ажил хайж буй 2708 иргэн бүртгүүлснээр 397 иргэнийг ажилд зуучлан оруулаад байна. Харин улсын хэмжээнд он гарснаас хойш 2300 орчим ажлын байр нээлттэй зарлагдсанаас багагүй хувийг улирлын чанартай ажлын байрны захиалга эзэлж байна.

Дулааны улирал эхэлж буйтай холбоотойгоор ажлын нөхцөл байдлаас хамаарч ажлын байрны захиалга 3 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын эцэс хүртэл өсөж, мөн ажил хайж буй хүмүүсийн тоо нэмэгддэг байна. Энэ байдал 9 дүгээр сарын 15-наас 11 дугаар сарын 15 хүртэл идэвхтэй хэвээр үргэлжилдэг аж.

Түүнчилэн нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын мэдээллээр дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээр дамжуулан ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо мөн энэ сарын 1-ний байдлаар 1313 хүн бүртгүүлжээ.

Б.Эрдэнэ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн