2021-03-04 14:261min00

Монгол Улсад түр болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэдийн анхаарах зүйлс

gom

Монгол Улсад түр ирэгч болон удаан хугацаагаар оршин суугч гадаадын иргэн нутаг буцах бол:

• БНХАУ-ын иргэд нь өөрийн улсын ЭСЯ-д нутаг буцах хүсэлтээ бүртгүүлэх шаардлагатай.

• ОХУ-ын иргэд нь Алтанбулаг авто замын боомтоор шууд нутаг буцах боломжтой.

• Бусад улсын иргэд нислэгийн тийзээ захиалж, хилээр шууд нэвтэрч болно.

Гадаадын иргэд нь хилээр гарахдаа “гарах-орох” визтэй, эсвэл “хасалт” хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу. Уригч байгууллагын албан бичигтэй, баримт бичиг бүрэн тохиолдолд гарах хилийн боомт дээрх ГИХГ-ын салбаруудаас “гарах-орох” виз олгох, “хасалт” хийлгэх боломжтой.

 

Эх сурвалж: ГИХГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй