НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээллээс үзэхэд, дэлхийн 14 улсад өнгөрсөн оны 3-р сараас энэ оны 2-р сарыг дуусталх хугацаанд дунд сургуулиуд нээгдээгүй байна. Эдгээр улсын гуравны хоёр нь Латин Америкт, Карибын сав газрын орнууд байна. Энд 98 сая орчим хүүхэд цар тахлаас болоод хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрчээ. Түүнчлэн 14 улсаас Панам, Сальвадор, Бангладеш, Болив зэрэг улсад хүүхдүүд сургуульдаа очиж чадахгүй болж, сургалтын хоцрогдол улам нэмэгджээ.
“Сургуулиудын үйл ажиллагааг хангах буюу сургалтын үйл явцыг сэргээхэд бүхий л хүчээ дайчлах шаардлагатай” хэмээн НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх захирал Генриетта Фор мэдэгджээ.
Сургуулиудыг хааснаар хүүхдийн сургалт, эрүүл мэндэд хүнд үр дагавар гарах магадлалтай. Ялангуяа зайнаас суралцах боломжгүй, сул хүүхдүүд цаашид дахин хичээлдээ явж чадахааргүй болж, эрт гэрлэх, хүүхдийн хөдөлмөр эрхлэхэд хүрч байна гэжээ.