Монгол Улсын анхны таван яамны нэг Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойд зориулан энэ сарын 18-нд “Харанга” хамтлаг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгатай хамтран тоглолт хийхээр болжээ.
Энэ талаар “Харанга” хамтлагийн гишүүн, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат “Цэргийн алба хааж байсан хүний хувьд зэвсэгт хүчний 100 жилийн ойн тоглолтод оролцох болсондоо баяртай байна. Ялангуяа “Монгол Улсын төлөө зүтгэе” гэдэг шинэ дуу хийж Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, “Харанга” хамтлаг хамтран дуулах болсноороо бахархаж байна” гэжээ.
Л.Баяр