Төрийн өмчийн зургаан их сургууль хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурж энэ бичиг баримтыг өчигдөр засгийн газрын хуралдаанаар баталгаажуулжээ. Ингэж хамтарч ажилласнаар хөтөлбөрийн давхардал арилна. Үүнээс гадна нэг нэгнийхээ кредитийг хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лаборатори хамтарч ашиглах гээд 40 орчим чиглэлд хамтрахаар болж байгаа юм. Энэ хамтын ажиллагааны гэрээ нь судалгааны сургууль болох суурийг бэхжүүлнэ.
Н.Батаа