Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр манай улсад коронавирусийн дархлаажуулалтын явцын талаар мэдээлэл хүргэлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албан дарга О.Дашпагма: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 18 цэгээр 2000 гаруй хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Нийтдээ 13200 гаруй хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулсан бөгөөд вакцинжуулах үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Вакцинд хамрагдсаны дараа дараагийн тунг хэзээ хийлгэх вэ гэдгийг мессэжээр мэдэгдэж байгаа. Мөн цахим хуудсанд өөрийнхөө биед илэрч байгаа хариу урвалыг бүртгүүлж байх боломжтой.
Дашрамд дурдвал, манай улс өмнө нь 1.5 сая иргэнийг 10 хоногт вакцинжуулж байжээ. Тиймээс энэ хугацаад коронавирусийн вакцинжуулалтыг хийх бөгөөд бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Л.Баяр