НЗДТГ-аас ирэх онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын санал асуулгыг энэ сарын нэгнээс 4 дүгээр сарын 1 хүртэл нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд явуулж байна.
Өнгөрсөн онд авсан санал асуулгад 806 мянган иргэн оролцсоны 43,1 хувь буюу 347 мянга гаруй иргэн цахимаар саналаа өгчээ. Иргэд камержуулалт, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хамгийн их санал өгчээ.
Жил бүрийн тавдугаар сард багтаан бичгээр авдаг байсан санал асуулгыг НЗДТГ-ын санаачилгаар 2018 оноос Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Азийн сан, Нийслэлийн мэдээллийн технологийн газар хамтран ухаалаг утасны SmartUB аппликейшнаар цахимаар авч байгаа юм.
Эх сурвалж : НЗДТГ