Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Гуравдугаар сарын 03-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 19507 хүнд шинжилгээ хийсэн байна.
Ингээд 44 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 42 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
-Завхан аймагт 2 бүртгэгдлээ.
-Улаанбаатар хотод 42. Үүний 20 нь нэг голомтоос 22 нь ойрын хавьтал байна.
-Хоёр тохиолдол нь массын дундаас илэрсэн бөгөөд эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Сүүлийн үед Улаанбаатарт илэрч байгаа халдварын эх уурхайг тогтоосон.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 3076 болсноос дотоодын халдварын тоо 2564 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 657 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 2
- Хүнд 7
- Хүндэвтэр 57
- Хөнгөн 591 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 55 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 3076 үүнээс эдгэрсэн 2,415 буюу 78,5 хувь байна.
24 цагийн хугацаанд Завхан аймагт хоёр халдвар илэрсэн байна.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 2229 байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 99 боллоо.
- ХӨСҮТ-32
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
- Завхан аймагийн голомтод 2 тохиолдол байна.
- Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
- Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
- Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
- Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
- Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
- Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр