Увс аймгийн Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумдаас гарах автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021/03/01-ний шөнийн 23:00 цагаас 2021/03/03-ны шөнийн 23:00 цаг хүртэл хугацаанд хязгаарлалаа.
Учир нь хоёрдугаар сарын 23-нд Увсаас Улаанбаатар руу зорчсон иргэний шинжилгээний хариу эерэг гарсан тул тухайн иргэний ойрын хавьтагчдаас шинжилгээ авч, хариу гартал хязгаарлалт хийх болсон талаар аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Увс аймгийн онцгой комисс хуралдаж, коронавируст халдвар “Ковид-19”-ын цар тахлын батлагдсан тохиолдлын хавьтлын тандалт шинжилгээг хийхтэй холбогдуулан ийнхүү шуурхай арга хэмжээ авч байгаа юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 4 сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.
Л.Баяр