2021-03-02 09:001min00

Авлигатай тэмцэх газарт 538 хэрэг шалгагдаж байна

149912716_3648428255192752_767358327521556403_n

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 2 дугаар сарын 8-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав. Үүнээс 26 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 28 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 45 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Тухайн хугацаанд эрүүгийн 578 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 9 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 7 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 538 хэрэг шалгагдаж байна.

Авлигатай тэмцэх газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй