Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн эхлэн орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөнийг нээж байна.
Ингэхдээ орон нутгийн замын хөдөлгөөнд хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчихдоо дараах журмыг баримтална.
Үүнд:
- Хувийн болон албаны тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд /үүнд жолооч хамаарна/ PCR шинжилгээний “сөрөг” хариу, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт, албан ажлаар зорчих бол албаны үнэмлэх, томилолт эсвэл тодорхойлолтыг биедээ авч явна.
- Зорчих явцад хэрэглэсэн амны хаалт, бээлий, ахуйн хог хаягдлыг тухайн тээврийн хэрэгслийн жолооч цуглуулж, хог хаягдлыг цуглуулах цэгт битүүмжлэн хаяна.
- Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунгаа авсан эсвэл тус өвчнөөр өвдөх, эдгэрсэн бол энэ талаарх баримтыг авч явна.
- Халдвар илэрсэн бүс нутгаас өөрийн оршин суух газар руу зорчиж буй эсвэл удаан хугацаагаар байрлах иргэн 7 хоногийн хугацаанд гэрийн тусгаарлан ажиглалтад байна.
- Халдвар илрээгүй бүс нутгаас зорчиж буй иргэд эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв бөглөж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөнө.
- Харин аймгуудын хувьд тухайн иргэний PCR-ийн хариу 72 цагаас хэтэрсэн тохиолдолд түргэвчилсэн тестээр шинжилгээ авч нэвтрүүлэх юм.
Л.Баяр