Иргэд хот хооронд нийтийн тээврээр зорчихдоо дараах журмыг баримтална

2021-03-01 10:32
hot

Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нээс эхлэн эхлэн орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөнийг нээж байна. Ингэхдээ орон нутгийн замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд дараах журмыг баримтлах ёстой юм.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримт,
  • Коронавирусийн халдварын PCR шинжилгээний “сөрөг” хариу /72 цагийн дотор шинжилгээг өгсөн байх
  • Хамт болон дагалдан яваа гэр бүлийн гишүүдийн аль нэг нь PCR шинжилгээ өгсөн байж болно
  • Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тунгаа авсан эсвэл тус халдварт өвчнөөр өвчилж, эдгэрсэн иргэдийн мэдээллийг шалгаж, бүртгэлжүүлж нэвтрүүлнэ.
  • Албан болон шуурхай ажлын шугамаар хот хооронд дамжин өнгөрч буй эсвэл 24 цагийн хугацаанд ирж, буцах зорчигчийг тухайн харьяалах байгууллагын томилолт, холбогдох байгууллагын шийдвэрийг үндэслэн нэвтрүүлж, гэрийн ажиглалтад шилжүүлэхгүй.
  • Халдвар илрээгүй бүс нутгаас зорчих хөдөлгөөнөө эхлүүлсэн иргэдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, эсвэл эрүүл мэндийн асуудлыг үндэслэн хот хооронд нэвтрүүлнэ.
  • Халдвар илэрсэн бүс нутгаас тээвэрлэлт гүйцэтгэсэн жолоочийн ажил, амралт болон халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад тухайн орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штаб хяналт тавьж, шинжилгээнд хамруулж буцаана.

Л.Баяр