МИАТ ХК-ийн Коммер эрхэлсэн дэд захирал Я.Өлзийболд тийзний үнийн хөнгөлөлтийн талаар мэдээлэл өгөв.
Тэрээр “МИАТ хувьцаат компаниас гадаадад гацсан иргэдээ татан авах нислэгийн үйл ажиллагааг зохион байгуулахадаа УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тийзний үнийг 15 хувиар хөнгөлөхөөр болсон. Тухайн хямдрал нь зөвхөн тусгай үүргийн татан авалтын нислэгт хамааралтай бөгөөд гуравдугаар сарын 1-нээс татан авах нислэгт багтсан иргэдийн тийзийн үнэ буурна гэсэн үг. Татан авалтын нислэг хэдэн сар болтол зохион байгуулагдана тэр хүртэл үргэлжлээд явна.
Тодруулбал, Сөүлийн чиглэлийн нислэг 530 мянган вон гэсэн тарифтай байсан. Үүний нэг хэсэг нь үндсэн тариф, нөгөө хэсэг нь нисэх буудлын хураамж хэмээн явдаг. Үүний үндсэн тарифаас 15 хувийг хөнгөлөхөд гарч буй хөнгөлөлт 72000 вон буюу нийт хямдарсан тарифын үнэ нь 457 мянган вон болж өөрчлөгдөж байна.
- Токиогийн чиглэлд нийтдээ 59150 иены тариф 51050 иен болж 8100 иенээр хямдарч байна.
- Франкфуртийн чиглэлд 830 евро байсан бол 731 буюу 99 еврогоор хямдарч байна.
- Истанбулын чиглэлд 734 ам.доллар байсан бол 105 ам.доллар хямдарч 629 ам.доллар
- Нур-Султан чиглэл 364 ам.доллар байсан бол 50 доллараар хямдарч, 314 ам.доллар болсон талаар хэллээ.
Л.Баяр