Гол, нуурын мөсний зузаан 10-15 см нимгэрсэн тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2021-02-26 14:28

Ховд аймгийн Хар-Ус, Хар, Дөргөн нуурууд болон Ховд, Буянт голын цасан бүрхэвч бүрэн хайлж, нууруудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-15 см нимгэрч, мөс хэврэгшиж хар, цагаан хил гарч, цөн түрж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
ХАР-УС НУУР ОРЧМЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА