Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиолоор амилсан бүтээл 2020 онд Монголын тайзнаа анх удаа тавигдсан билээ. Энэхүү дэлхийн сонгодог зохиолыг жүжгийн зохиолч, орчуулагч, профессор Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан юм.
Харин Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн.
Тэгвэл
УДЭТ үзэгчдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс УОК, Соёлын яам, НМХГ, НСУГ-аас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт, суудал зохион байгуулалтын бэлтгэл ажлаа хангаж буй гэнэ.Б.Эрдэнэ