Хоёрдугаар сарын 25-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид шинжилгээ хийлээ.
Ингээд 30 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 16 хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,831 болсноос дотоодын халдварын тоо 2315 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 745 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 1
- Хүнд 6
- Хүндэвтэр 78
- Хөнгөн 580 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 53 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 2.831 үүнээс эдгэрсэн 2150 буюу 76 хувь байна.
24 цагийн хугацаанд бусад аймаг халдвар илээрээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 1989 байна.
Халдвар авсан эрүүл мэндийн ажилтны тоо 99 боллоо.
- ХӨСҮТ-32
- Цэргийн төв эмнэлэг-17
- Сэлэнгэ аймагт-19
- Баянзүрх нэгдсэн эмнэлэгт-27
- Говьсүмбэр аймагт-2
- ХСҮТ-5 ажилтан өвчилж, тусгаарлагдан эмчлүүлж байна.
Дотоодын халдварыг танилцуулбал:
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр