Коронавирус цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг нэмэгдүүлж томд хүнд 32 мянга, хүүхдэд 8000 төгрөгийн мөнгөн дүнг сар бүр олгож байна.
Энэ сард 43 мянган өрхийн 235 мянган хүн “Хүнсний эрхийн бичиг” авчээ. Уг мөнгийг төрийн банкны картаар сар бүр олгодог бөгөөд зөвхөн мах, сүү, гурил, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн авахад зарцуулагдах юм.
Дээрх заасан нэр төрлийн бүтээгдэхүүнээс бусад төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авахыг хориглох юм. Тэгвэл улсын хэмжээнд хүнсний эрхийн бичигтэй иргэдэд үйлчлэх нийт 808 дэлгүүр байдаг бөгөөд иргэдийн худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнд хяналт тавьдаг юм байна.
Манай улс 2009 оноос эхлэн хэрэглээний түвшин доогуур иргэдэд зориулж улсаас хүнсний дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгож эхэлсэн билээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам