2021-02-26 09:511min00

ОХУ-ын Спутник Вакцины эхний ээлж Монгол улсад бууна

vac

Манай улс энэ сарын 23-наас дархлаажуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Эхний ээлжинд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 150.000 тун, БНХАУ-аас 300000 тун Синофарм вакцинуудыг хүлээн авсан билээ.

Тэгвэл ОХУ-ын Спутник Вакцины эхний ээлж Монгол улсад маргааш буух бөгөөд дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэх бэлтгэлүүд хангагдаж байгааг мэдээллээ.

Иргэд тун удахгүй 4 төрлийн вакцинаас сонголт хийж, сайн дурын үндсэн дээр хийлгэх боломж бүрдэх юм байна.

Үүнд:

  • Манай улс Их Британийн Оксфордын их сургуулийн Astrazeneca вакциныг 150,000 тунг авч, дархлаажуулалтаа эхлүүлээд байгаа. Өчигдрийн байдлаар эрүүл мэндийн салбарын 3,112 эмч ажилтныг уг вакцинаар дархлаажуулжээ.
  • БНХАУ-аас Синофарм вакциныг 300,000 тунг авчирч хадгалсан. Энэ вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалтаа эхүүлэхийг холбогдох албаныхан мэдээлсэн билээ.
  • Спутник-V вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй байгаа. Гэхдээ нөөцөө бүрдүүлж, татан авалтаа эхлүүлж байгаа аж.

Дээрх гурваас гадна манай улс АНУ-ын эм үйлдвэрлэгч Pfizer компани Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн Pfizer вакциныг авах юм. Уг вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоод байгаа билээ.

 

Л.Баяр