2021-02-26 09:341min00

Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай нислэг хойшилжээ

q7krr-085756-622287516

Өнөөдөр өглөө  10:40 цагт хөөрөх Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орж маргааш буюу 2021 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 10:40 цагт Буянт-Ухаа ОУНБ-аас хөөрөхөөр төлөвлөж байна. Нислэг хойшилсон шалтгаан нь цаг агаараас шалтгаалсан байна.

БНСУ-ын хил нэвтрэх шаардлагын дагуу Улаанбаатараас Сөүл чиглэлийн зорчигчдын заавал өгөх PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй болохыг анхаарч, хүчинтэй хугацааг заавал нягтална уу гэж Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

 

Л.Баяр