91 настай эмээ 73-тай өвөөг 10 жил араасаа гүйлгэсний эцэст гэрлэжээ

2021-02-25 15:221min0
wow-91-year-old-woman-weds-73-year-old-man-after-dating-for-10-years-photo

Ямайкийн иргэн Эвелина Миддер-Уилсон 71 настай Калжент Уилсонтой 91 насны төрсөн өдрөөрөө гэрлэжээ.

Фермер эр эмэгтэйг өвчний дараа тэнхэрч байхад нь тусалсаар удалгүй түүнтэй дотноссон байна. Энэ эр түүнээс гэрлэхийг олон удаа гуйсан ч бүх л тохиолдолд нь согтуу байсан гэж Эвелина Миддер-Уилсон ярьжээ.

Гэсэн ч тэрбээр 10 жил араасаа гүйлгэсний эцэст төрсөн өдрөөрөө Калженттай гэрлэхээр шийдсэн аж.

«Тэр миний нөхөр, бас миний анд. Ийм өндөр настай болчихоор хүнд хань найз нөхөр л хэрэг болох юм даа» хэмээн сүйт бүсгүй ярьжээ. Тэрбээр нөхөртэйгөө тун сайхан харилцаатай байдаг, 10 жил болохдоо нэг ч удаа хэрэлдэж муудалцаж үзээгүй гэнэ.

Орчуулсан Э.Мартmir24.tv/news

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй