Сүүлийн 24 цагийн дотор 27 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 2,801 болсноос дотоодын халдварын тоо 2286 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 689 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
Маш хүнд 1
Хүнд 7
Хүндэвтэр 62
Хөнгөн 619 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 27 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 2.801 үүнээс эдгэрсэн 2097 буюу 74.8 хувь байна.
Л.Баяр