-Холестерины түвшнийг бууруулагч шинэ вакциныг хүн дээр турших ажил эхэлжээ. Үүнээс өмнө уг вакциныг оготно дээр туршиж үзэхэд эерэг үр дүн ажиглагдсан байна-
Венийн анагаах ухааны их сургуулийн судлаачид шинэ төрлийн эмчилгээний аюулгүй байдлыг сайн дурын 72 хүнд туршиж ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү вакцин нь судасны ханан дахь холестерины товруунуудыг арилгах зорилготой аж. Уг вакцин нь зүрхний шигдээс, судасны хатуурал, тархины цус харвалтын эрсдэлийг бууруулах өдөр тутмын эмийг орлох сайн эмчилгээ болох магадлалтай байна.
Дахин вакцинжуулалт: “European Heart Journal” эрүүл мэндийн сэтгүүлд бичсэнээр доктор Гюнтер Стаффлер болон түүний Нидерландын хавсарга шинжлэх ухааны судалгааны байгууллагын хамт олонд энэхүү вакциныг хүнд үр дүнтэй, аюулгүй гэдгийг тогтооход нэлээд хэдэн жил шаардлагатай гэнэ. Энэ вакцин зургаан жилийн дараа хэрэглээнд гарсан ч биеийн дасгал хөдөлгөөн, эсвэл эрүүл хооллолтыг орлож чадахгүй гэж эмч нар тэмдэглэж байна.
Уг вакцин нь хүний дархлалын системийг бага нягтралтай липопротеиныг цусанд бага хуримтлуулдаг PCSK9 уурагтай тэмцэхэд туслах юм байна. Судлаачдын таамаглаж буйгаар ирээдүйд өвчтөнүүд жил бүр вакцинжуулалтад орох замаар холестерин хуримтлагддаг дархлаагаа дэмжих боломж бүрдэнэ. Оготно дээр явуулсан туршилтын явцад 12 сарын хугацаанд бага нягтаршилтай липопротеин холестерины түвшин 50 хувиар багассан аж. Үүнээс гадна энэхүү вакцин нь судасны хананд холестерины товруунууд үүсэхээс сэргийлэх юм байна.
Холестерин гэж юу вэ?
Холестерин гэдэг нь цусанд агуулагдах ханасан өөх тос юм. Энэ нь хүнд зайлшгүй байх ёстой ч “муу” холестерин (бага нягтралтай липопротеин) нь зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. “Сайн” холестерин гэгдэх өндөр нягтралтай липопротеин нь эсрэгээрээ элгэнд боловсорсон цусан дахь бусад төрлийн холестериныг тээвэрлэхэд тустай. Зарим хүн удамшлын шалтгаантай холестерин өндөртэй байдаг. Буруу хооллолт, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, хөдөлгөөн бага байх нь холестерины түвшнийг нэмэгдүүлдэг аж.
Холестериныг бууруулдаг эм бий юу?
Холестерины түвшин өндөртэй хүмүүс зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах бэлдмэл хэрэглэдэг. Хэдийгээр ийм төрлийн эм нь хямд, үр дүнтэй ч хүн бүрт эерэг өөрчлөлт авч ирдэггүй. Үүнээс гадна зарим хүний хувьд өдөр бүр эм уух хүсэлгүй байдаг бол зарим хэсэг нь өвдөөгүй үедээ эм уухыг мартдаг. Түүнчлэн эдгээр эм нь ховор тохиолдолд гаж нөлөө үүсгэдэг аж.
Цаашид яах вэ?
Энэ оны сүүлч гэхэд сайн дурын 72 хүнд хийгдсэн вакцины үр дүнгийн эхний шат гарна. Энэ шатанд вакцин аюулгүй байна уу, ямар нэгэн гаж нөлөө үүсгэж байна уу гэдгийг шалгах бөгөөд үүний дараа л хүмүүс дээр турших ажлаа үргэлжлүүлэх юм байна. Тухайлбал, энэхүү урьдчилан сэргийлэх вакцин нь чихрийн шижин үүсгэх өндөр магадлалтай байгаа юм. Венийн анагаах ухааны их сургуулийн судлаачид энэ асуудалд онцгой анхаарч байна. Шеффилдийн их сургуулийн зүрх судасны эмч, доктор Тим Чико “Энэ ажил хүнд хэрхэн нөлөөлөх тал дээр олон асуулт үлдээд байна” хэмээжээ. Тэрбээр холестериныг зүрх судасны өвчин үүсгэдэг гэдгийг эргэн сануулаад үүнийг бууруулбал энэ өвчин дагаад буурна гэжээ.
Э.ЗАЯА
1 comment
quick loan shop
payday loans online
louisiana payday loans