Үндэсний их баяр наадмаар олгох насны хишгийг өчигдөр (2017.06.21) олгож эхэлсэн байна. Засгийн газар насны хишиг олгох зардалд нийт 20.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа аж.
Улсын хэмжээнд нийт 117,034 ахмад настны “Насны хишиг” олгох жагсаалтыг гэрээт банкиудад илгээж, 10,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон бөгөөд сар шинийн баярын өмнө 114434 ахмад настан “Насны хишиг”-ээ авсан юм.
Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.