“Дэлхийн дуучин”-ны тоонд зүй ёсоор багтсан МУГЖ Г.Ариунбаатар өнөөдөр (2017.06.22) эх орондоо ирлээ. Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Сүлд” чуулганы хамт олон болон ар гэрийнхэн нь угтан авлаа.
Г.Ариунбаатар 09.30 цагт Чингисийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх юм. Тэрбээр “BBC” агентлагаас уламжлал ёсоор зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин тэмцээний Романс төрөлд тэргүүн байр эзэлж шилдэг баритон хоолотой дуучны шагналыг авсан юм.