Улсын онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хийж байна. /2021.02.20/
“Нэг хаалга, нэг шинжилгээ” арга хэмжээг эхлүүлснээс хойшх 9 хоногийн хугацаа өнгөрч байна. Сүүлийн 24 цагийн доторт энэхүү арга хэмжээний хүрээнд хариу нь гарсан иргэдийн PCR шинжилгээнээс долоон тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр “Нэг хаалга, нэг шинжилгээ”-ний хүрээнд нийтдээ 54 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 28 нь өмнөх тохиолдлуудын ойрын болон дам хавьтал байсан байна.
Б.Эрдэнэ