Улсын онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хийж байна. /2021.02.20/

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг: “Нэг өрх – нэг шинжилгээ”-ний хүрээнд өчигдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны 22123 өрхийн нэг гишүүнийг хамруулаад байна. Мөн Хан-Уул дүүрэгт үлдсэн алслагдсан хороодын дөрвөн мянга орчим өрх шинжилгээн хамрагдаагүй үлдсэн бөгөөд өнөөдрөөс хоёр мянга, маргааш хоёр мянган өрхийн нэг гишүүнээс авна.

Энгийнээр хэлэхэд самнах байдлаар PCR шинжилгээ авах ажил үргэлжилнэ. Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт  22 мянга гаруй өрхийг дээрх шинжилгээнд хамруулна. Ингэхдээ суурин 11, явуулын 75 баг шинжилгээ авах юм.

Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргээс маргааш шинжилгээ авснаар уг ажил дуусгавар болно. Ингэснээр нийслэлийн 411 мянган өрхөөс шинжилгээ авах юм.

Б.Эрдэнэ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн