2021-02-19 13:241min00

Ц.Ганзориг: Нэг хороонд 3-аас дээш тохиолдол бүртгэгдсэн бол тэр хэсгийг идэвхтэй голомт гэж нэрлэж байгаа

ganzorig

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Нэг хаалга-Нэг шинжилгээ” -ний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэг хороонд 3-аас дээш тохиолдол бүртгэгдсэн бол тэр хэсгийг идэвхтэй голомт гэж нэрлэж байгаа.

Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт хоёр том голомт, СХД-т зургаан голомт гэх мэтээр голомтот халдвар гарч байна.

Хөл хорионы сүүлийн хоёр өдрийн хугацаанд БЗД-ийн 60,000 өрхийг шинжилгээнд хамруулна.

Ингээд хоёрдугаар сарын 23-нд “Нэг хаалга-Нэг шижилгээ” арга хэмжээ дуусаж, 24-ний өдрөөс Улаанбаатар хотын нийт өрхүүдийн дундаас хэчнээн тохиолдол батлагдаж, хэчнээн голомт байсан талаарх мэдээлэл эцэслэгдэнэ. Өнгөрсөн найм хоногийн хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нийтдээ 47 хүн халдвар авсан нь батлагдаад байгаа” гэлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй