“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлч нийт нас баралт хэд байгаа вэ? Коронавирусын шинжилгээний хариу нь эерэг гарсан нэг иргэнийг тусгаарлахаа мартаад найман хоног гэрт нь байлгасан байна. Мөн хоёрдугаар сарын 1-нд дээрх жишээтэй адил “Монгол шир”ххк хоёр ажилтан ковид-19 халдвар авсан нь батлагдсан байхад хоёрдугаар сарын 3-ны өдөр хүртэл тусгаарлаагүй байна энэ асуудал үнэн эсэхийг тодрууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Коронавирусийн халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш Монгол Улсад таван нас баралт бүртгэгдсэн. Таван нас баралтын хоёр нь архаг хууч өвчтэй халдвартай хүмүүс байсан. Бусад гурав нь коронавирусийн хавсарсан халдвартай байсан.
Батлагдсан тохиолдол гэртээ найм хоног тусгаарлагдаж байсан гэх мэдээллийн тухайд тайлбар өгье. Тухайн хүний гэр бүлийн гишүүд эхлээд халдвартай нь батлагдсан. Ингээд шинжилгээ авахад тухайн иргэний шинжилгээ сөрөг гарсан. Тухайн гэр бүлийн зүгээс 11 сартай, дөрвөн сартай нярай хүүхэдтэй учир тусгаарлан ажиглах байранд битгий байрлуулаач гэсэн өргөдөл бидэнд өгсөн. Ингээд тухайн иргэнээс дахин шинжилгээ авахад эерэг гарсан учир хүүхдүүдийг харах хүнгүй байсан зэрэг асуудлууд гарсан учир гэртээ зургаа хоносон. Ингээд хоёр дахь давтан шинжилгээ авахад эерэг гарсан учир зайлшгүй тусгаарлах шаардлагатай гээд хоёр хүүхдийг нь хадам ээж нь харахаар болсон. Гэхдээ тухай эмэгтэй гэртээ эмчлүүлэх хүсэлтэй өргөдөл дахин өгсөн. Хүүхдүүдийн хувьд халдвар илрээгүй. Нярай хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд ийм асуудлууд их гарч байгаа учир цаашдаа хөнгөн болон ойрын хавьтлуудыг гэрээр тусгаарлах шаардлага гарч байгаа учир хөнгөн өвчтөнүүдийг гэрээр эмчлэх журам гаргаж өгөх шаардлагатай байна” гэдэг хариулт өглөө.
Л.Баяр