Өнөөдөр “Ханталст” худалдааны төв, “Сэлэнгэ” зах үйл ажиллагаагаа нээлээ

2021-02-19 13:061min
content_12244803_774830899289341_7332233022896229568_o

Хүнсний дэлгүүрүүдийн татан авалтыг хангах зорилгоор хүнс үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүдийг хоёрдугаар сарын 16-наас үе шаттай нээж байгаа билээ. Тэгвэл энэ дагуу өнөөдөр “Ханталст” худалдааны төв, “Сэлэнгэ” зах үйл ажиллагаагаа нээнэ.

Энэ сарын 16-наас эхлэн өнөөдрийн байдлаар 40 гаруй худалдааны төв, хүнсний захын үйл ажиллагааг нээж, халдвар хамгааллын дэглэм дор ажиллуулж байна. Гэхдээ хөл хорионы хугацаанд дээрх төвөөр иргэд үйлчлүүлэх боломжгүй зөвхөн түгээлтийн аж ахуйн нэгжүүд хүнсний бараа бүтээгдэхүүнээ эндээс татаж, дэлгүүрүүдэд түгээнэ.

Б.Эрдэнэ