Гадаадад байгаа иргэдээ авчрах тусгай үүргийн нислэгийн хуваарийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг танилцуулав. Тэрбээр энэ үеэр өнгөрсөн хугацаанд 800 орчим Монгол иргэнд 3.16 тэрбум төгрөгийг тийз, тусгаарлах байрны зардалд тусламж болгон олгосон талаар хэллээ.
Тодруулбал “Өнгөрсөн хугацаанд ГХЯ болон НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 800 орчим Монгол иргэнд 3.16 тэрбум төгрөгийг тийз, тусгаарлах байрны зардалд тусламж болгон олгоод байгаа.
Ирэх сард ч 30 иргэний нислэгийн тийз, тусгаарлах байрны зардлыг гаргуулахаар тохиролцоонд хүрсэн.
Энэхүү дэмжлэгийг Их Британийн Засгийн газар, НҮБ-ын COVID-19-ийн эсрэг тусгай сангаас хандивласан хөрөнгөөс иргэдэд олгож байгаа аж.
Л.Баяр