Кино театрууд 30-50 хувийн танхимын дүүргэлттэй ажиллана

2021-02-18 13:151min0
has

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг бизнесийн үйл ажиллагааг үе шаттай нээхтэй холбоотойгоор УОК-оос ААН-д ажлын байран дээрээ баримтлах халдвар хамгааллын нийтлэг түр журмыг боловсруулах ажил хийгдэж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

УОК-ын дэд дарга бөгөөд Батлан хамгаалахын сайд бригадын генерал Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Засгийн газрын хуралдаанд нийтлэг түр журмыг танилцуулсан байна.

Нэр бүхий 13 төрлийн ААН-ийн бизнесийн 57 үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж өөр өөр зайлшгүй шаардлагууд тавигдах юм байна. Жишээ нь, кино театрын үзвэрийн танхимд үзэгчид хүн хоорондын зайгаа баримталж, 30-50 хувийн танхимын дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болно хэмээн үзэж байгаа юм байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй