Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 40217 шинжилгээ хийлээ.
Ингээд 49 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Үүний 10 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Харин 39 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээгээр илэрлээ.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд 209,336 хүнийг шинжилгээнд хамруулж нийт 37 халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Эдгээр тохиолдол нь:
- БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
- БЗД-ийн 26 дугаар хороо
- СБД-ийн 18 дугаар хороо
- СХД-ийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо
- ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
- ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгджээ.
Л.Баяр