ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт эмчлүүлж байсан биеийн байдалд нь нэн хүнд байсан нэг өвчтөн 2021 оны хоёрдугаар сарын 17-ны 12:56 цагт нас баржээ.
Өвчтөн 2021 оны хоёрдугаар сарын 14-нд онош нь маш хүнд байдалтай Халдвартын клиникт хэвтсэн ажээ.
Талийгч хавсарсан, үсэрхийлсэн хавдартай байсан. Энэ хүн хавдрын хордлого, уураг дутагдал, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан байна.
Нас барсан өвчтөн ходоод бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг, тугалгын булчирхайн үсэрхийлсэн хавдартай иргэн байсан аж. Нас баралтын шалтгааныг хавсарсан болон үсэрхийлсэн хавдрын хордлого, уургын дутагдал, тураал болон олон эрхтний дутагдлаар нас барсан гэж дүгнэсэн бөгөөд “COVID-19”-ийн халдвараар хүндэвтэр өвчилсөн гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Л.Баяр