Франц Улсад BioSerenity компани коронавирусийг халдваргүйжүүлдэг амны хаалт бүтээснээ зарлалаа. Нэг удаагийн энэ амны хаалтыг өдөрт 4-өөс дээш цаг зүүж болохгүй гэнэ. Амны хаалтыг Лилийн их сургуулийн эмнэлгийн төв, Эрүүл мэнд, эмнэлгийн судалгааны үндэсний хүрээлэн, Францын Үндэсний эрдэм шинжилгэний төвийн судлаачидтай хамтран зохион бүтээсэн байна.
BioSerenity компанийн ерөнхий захирал Марк Фруэний тайлбарласнаар энэ амны хаалт вирусийг зогсоож, устгах чадвартай гэнэ. BioSerenity компанийн боловсруулалтын хэлтсийн төлөөлөгч Гаэтан Жербер энэ маскийг 4 давхаргаас бүрддэг, нэг нь бактери, вирусийн эсрэг үйлчилгээтэй гэжээ.
Нэг ийм маск 1,49 еврогийн үнэтэй. Үүнийг хоёрдугаар сарын 16-наас эхлэн захиалгад оруулжээ. Амны хаалтны мэс заслын хувилбар нь хоёрдугаар сарын 22-нд баталгаажуулалтад орох бөгөөд 0,44 еврогийн өртөгтэй байх юм. Эхэндээ энэ амны хаалтыг эмнэлгийн ажилтнуудад түгээх бол удахгүй нийтэд худалдаалж эхлэх аж.