Зам тээврийн салбар дахь томоохон бүтээн байгуулалт болсон Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр зам барих ажлыг өчигдөр (2017.06.20)эхлүүллээ.
Төмөр замын шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн О.Содбилэг , Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ОХУ-ын Хуралдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн М.Л.Васильев тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцов. Холбогдох албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ бүтээн байгуулалт нь Ази-Европыг холбосон эдийн засгийн коридорын үндэс болж байгаагаараа онцлог, чухал ач холбогдолтой аж.
Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай нь Коксжих нүүрсний нөөцөөрөө Тавантолгойн дараа ордог бөгөөд төмөр зам ашиглалтанд орвол жилд 30 саян хүртэлх тонн ачаа тээвэрлэж эдийн засгийг сэргээх гол хөшүүрэг болох юм байна.
Мөн энэ ордоос олборлож буй нүүрсээ хойд болон урд хөршид нийлүүлэхийн зэрэгцээ, Баруун Европ, Хойд Азийн орнуудад төмөр замаар хүргэхээр төлөвлөжээ.