Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 6. Буд гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй улаан бич өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 7 цаг 55 минутад мандан, 18 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхэрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи ттах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд өнгө зүс сайжирна хэмээжээ.
Эх сурвалж: MNB