Орон сууц, барилгын зоорийн давхрууд усанд автжээ

2017-06-21 10:511min0
Үер

Хоёр өдөр үргэлжилсэн усархаг бороонд Баянгол дүүргийн IV хорооны нутаг 28, 29 дүгээр байр, “Голден парк 2”  хотхоны 301 дүгээр орон сууцан дахь автомашины гарааш усанд автсан байна. Энэ  дагуу ОБЕГ-ын харьяа нийт 13 ангийн 179 алба хаагч, 30 техник хэрэгсэлтэйгээр усыг зайлуулжээ.

Нийслэлд уржигдар 19:00 цагийн үеэс эхлэн орсон бороо 24 цаг хэртэй үргэлжилж орон сууц, барилгын зоорийн давхруудад их хэмжээний ус орсон, айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай  71 дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй