Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХӨСҮТ-д ажиллаж, “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма вакцины дархлаажуулалт болон хадгалалтын талаар мэдээллийг өгсөн байна.
Тэрбээр “Эхний ээлжид коронавирусийн халдварт цар тахлын эсрэг вакцинаар нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулна. Зорилтот бүлгээ хоёр эрэмбэлсэн. Тухайлбал, эхний зорилтод бүлгийг COVAX хөтөлбөрөөр авах вакциныг төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56047 ажилтанд, хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын 52750 төрийн албан хаагчид, 50-аас дээш насны 583545 иргэнийг тус тус хамруулах юм.
Дараагийн зорилтод бүлэг нийт 40 хувь хамруулах бөгөөд үүнд:
-Хөгжлийн бэрхшээлтэй 23081 иргэн
-Архаг хууч өвчтэй 276937 иргэн
-Дайчлагдан ажиллах 65937 иргэн
-Стратегийн ач холбогдол бүхий аж ахуй нэгж байгууллагын 329687 иргэн
-Нийгмийн туслах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай хүн ам /ядуу/ 313202 иргэн
-Их дээд сургуулиудын 69234 багш нарыг хамруулна” гэлээ.
Л.Баяр