Гуяа дагаж өвдөх, мөн хөлний дээд хэсэг, эсвэл нуруугаар өвдөх нь түрүү булчирхайн хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй гэнэ. Эдгээр шинж тэмдгүүдийн нэг нь илрэх л юм бол эмчид оношлуулахаар хандах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Түүнчлэн бэлэг эртний хөвчрөл, шээхэд асуудал үүсэж, үрийн шингэнд цус илэрвэл түрүү булчирхайн хорт хавдар байж болзошгүй тул эмчид үзүүлэх нь зөв гэнэ.
Түрүү булчирхайн хорт хавдар нь түрүү булчирхайн цулцангийн эсийн элементүүдийн хучуур эдээс үүсдэг хорт хавдар юм. Энэ төрлийн хорт хавдар эрчүүдийн дунд нэлээд түгээмэл байдаг. Түүнчлэн эрчүүдээс төвөнх, хоолойн хорт хавдар илрэх нь элбэг. Тэгвэл эмэгтэйчүүдийн дунд умайн болон хөхний хорт хавдар зонхилдог байна.
ОХУ-ын ЭМЯ-ны хавдар судлалын орон тооны бус ерөнхий мэргэжилтэн Андрей Каприн хавдрын өвчлөлийн эрсдэл 15-20%-д л генээсээ шалтгаалдаг бол хамгийн чухал асуудал нь хүний амьдралын хэв маягтай холбоотой гэжээ. Тэрбээр иргэдийг үзлэг шинжилгээнд тогтмол орж, буруу зуршлаас зайлсхийж, жингээ хянахыг зөвлөжээ. Түүнчлэн шинжээчийн хэлснээр хүн нас ахих тусам хавдарт өртөх эрсдэл өсөж, 65-аас дээш насанд хавдраар өвчлөх магадлал 5 жил тутамд 70-10%-иар өсдөг аж.