Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ-д ажиллаж, вакциныг хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма COVID-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын тухай өнөөдөр танилцууллаа.
Тэрбээр “Монгол Улсад гурван түвшинд вакциныг хадгалах тоног төхөөрөмж бий. Үндсэн хоёр төрөл буюу +2-оос +8 болон -20 хэмд хадгалах тоног төхөөрөмжүүдийн багтаамж, нөөц бэлэн бий. Шинээр бүтээгдэж буй -70 хэмд хадгалагдах вакцинд зориулж, оны эхэн буюу нэгдүгээр сард 26 ширхэг -70 хэмийн хөлдөөгчийг Эрүүл мэндийн яам яаралтай авч өгсөн. Үндсэндээ, дэлхий дахинд бүтээгдэж буй гурван төрлийн вакциныг хадгалах бүрэн боломж бүрдсэн” гэлээ.
Л.Баяр