“Амгалан” амаржих газарт нэг нярай коронавирусийн халдварт авсан гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн цаг үеийн мэдээллийн үеэр хэллээ.
Тэрбээр “Нийслэлийн “Амгалан” амаржих газарт хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн коронавирусийн халдвар бүртгэгдсэн.
Тус төрөх эмнэлгийн 12 ажилтан халдвар авсан нь батлагдсан. Түүнээс улбаатай тэнд хэвтэж байсан ээжүүд, тэдний гэр бүл гээд халдвар гинжин хэлхээгээр цааш үргэлжилж, одоогоор тус голомтод нийт 69 тохиолдол бүртгэгдээд байна.
Батлагдсан тохиолдол дотор нэг нярай халдвар авсан нь үнэн. Бид нярай хүүхэдтэй ээжүүдэд халдвар хамгааллын талаар маш их зөвлөмж зөвлөгөө өгч байгаа. Нярай биеийн байдал сайн байгаа” гэлээ.
Л.Баяр