Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч З.Төмөртөмөө, “Таван толгой түлш” ХК-ийн захирал М.Ганбаатар нар өчигдөр Төв аймаг дахь Дундын бүсэд ажиллалаа. Одоогоор тус бүсэд 130 мянган тонн угаасан нүүрсний нөөц байгаа бөгөөд түүнийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар болжээ.
Тухайлбал, нөөцийг тогтмол нэмэгдүүлэх үүднээс энэ сарын 23-наас эхлэн Өмнөговь-Улаанбаатарын чиглэлд тээвэрлэлтийн ажлыг хуваарийн дагуу эхлүүлэх юм. Ингэснээр “Таван толгой түлш” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, тасралтгүй ажиллах боломж бүрдэнэ. Цаашид сайжруулсан шахмал түлшийг чанартай, хүртээмжтэй болгох, ирэх өвөлд бүх талаар бэлэн байхад энэхүү Төв аймаг дахь дундын бүсийн ач холбогдол өндөр юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс