2021-02-14 14:581min00

Өрх бүрээс нэг иргэнийг PCR шинжилгээнд хамруулах хуваарь

covid1

Нийслэл хотод COVID-19 цар тахал голомтлон гарсан болон тархах эрсдэл бүхий бүс нутагт голомтын өргөтгөсөн хүрээний тандалтын шинжилгээг хоёрдугаар сарын 11-13-нд авч, 109,068 хүнийг хамрууллаа.

Харин өнөөдрөөс эхлэн 23-ныг хүртэлх хугацаанд буюу хатуу хөл хорио үргэлжлэх үлдсэн ес хоногт нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах юм.

  • Сонгинохайрхан дүүрэг хоёрдугаар сарын 14, 15, 16-нд
  • Баянгол дүүрэгт хоёрдугаар сарын 17-нд,
  • Хан-Уул дүүрэгт хоёрдугаар сарын 18-нд
  • Чингэлтэй дүүрэгт хоёрдугаар сарын 19-нд
  • Сүхбаатар дүүрэгт хоёрдугаар сарын 20-нд
  • Баянзүрх дүүрэгт хоёрдугаар сарын 21, 22-нд
  • Багахангай дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд
  • Багануур дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд
  • Налайх дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд зохион байгуулна.

Ингэснээр нийт 247,674 иргэн шинжилгээнд хамрагдана.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй