Дархан хотод халдварын тохиолдол батлагдлаа. Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр нийслэлийн Нэгдүгээр амаржих газар буюу Өргөө төрөх эмнэлэгт мэс засалд орсон иргэн 54 настай О, 53 настай М нарын долоо дахь хоногт нь авсан давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар батлагдсан байна.

Уг мэдээллийг Дархан-Уул дахь Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-д ирүүлжээ. Халдвар батлагдсан тул халдвар илэрсэн иргэдийг маргааш Улаанбаатар руу татан авахаар болжээ.

Эхний ээлжид нэгдүгээр хавьтлын найман хүнийг тусгаарласан байна.

 

Л.Баяр

 

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн