2021-02-13 21:211min00

Говьсүмбэр аймагт КОВИД-19-ийн нэг тохиолдол бүртгэгдлээ

govi

Говьсүмбэр аймагт гэрийн тусгаарлалтад байсан хүний давтан шинжилгээний хариу хоёрдугаар сарын 12-нд сул эерэг гарчээ. Харин өнөөдөр Улаанбаатарт хийсэн PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна. Энэ талаар аймгийн Онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тухайн иргэн Улаанбаатар хотод эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж, эмчилгээ хийлгээд хоёрдугаар сарын 8-нд Говьсүмбэр аймагт өөрийн унаагаараа очсон ажээ. Батлагдсан тохиолдлыг Улаанбаатар хот руу шилжүүсэн байна.

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй