2021-02-13 21:121min00

Дархан-Уул аймагт коронавирусийн халдварын 2 тохиолдол батлагдлаа

darhan

Дархан хотод халдварын тохиолдол батлагдлаа. Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр нийслэлийн Нэгдүгээр амаржих газар буюу Өргөө төрөх эмнэлэгт мэс засалд орсон иргэн 54 настай О, 53 настай М нарын долоо дахь хоногт нь авсан давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар батлагдсан байна.

Уг мэдээллийг Дархан-Уул дахь Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-д ирүүлжээ. Халдвар батлагдсан тул халдвар илэрсэн иргэдийг маргааш Улаанбаатар руу татан авахаар болжээ.

Эхний ээлжид нэгдүгээр хавьтлын найман хүнийг тусгаарласан байна.

 

Л.Баяр

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй