Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын хөдөлгөөнт шуурхай удирдлагын байранд штаб байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн Аврах анги-105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханаар ахлуулсан ажлын хэсэг хөдөлгөөнт штабд үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Хөдөлгөөнт шуурхай штабд иргэдийн хөдөлгөөнийг өргөгч камер болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр хянах ажлыг зохион байгуулж, УОК, НОК-ын Шуурхай штабуудтай холбогдож шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Онцгой байдлын ерөнхий газар